ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЭХЭЛЖ, КОРОНАВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ, ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЧААЛАЛ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

ALs
2021 оны 9-р сарын 10 -нд

Шуурхай штабын ээлжит хурлаар Эрүүл мэндийн төвөөс Коронавирусын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Хичээл сургууль эхэлсэнтэй зэрэгцэн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц ид дундаа өрнөж буй энэ үед иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх талаас бүх бололцоогоо дайчлан салбар тус бүртээ хариуцлагатай ажиллах ёстойг дүүргийн Засаг дарга сануулсан юм.

Улмаар:

  • Гэрээр эмчлэх асуудлыг анхааралдаа авч, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч ажиллуулах
  • Иргэдэд утсаар түргэн шуурхай, цаг тухайд нь зөвлөгөө, мэдээлэл хүргэх тогтолцоонд шилжиж, хүндрэл чирэгдэлгүй ажиллах
  •  Дотуур байранд халдвар гарсан тохиолдолд хэрхэн, ямар зохицуулалт хийх талаар нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
  • Хувийн хэвшлийн эмнэлэгүүдтэй хамтран боломжтой бүх аргыг ашиглаж нэмэлтээр ор дэлгэх
  • Хариуцлагын гэрээг хангалтгүй биелүүлж, зөрчил гаргасан ААН-үүдэд анхааруулга, зөвлөмж өгч ажиллахыг үүрэг болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна