Өвөрхангай аймгийн нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ALs
2021 оны 9-р сарын 10 -нд

Өвөрхангай аймгийн Богд сумын Баяндөхөм багийн нутаг сумын төвөөс зүүн зүгт 30 км-т орших Сэрвэн хашаат гэдэг газарт /Ө-48°40’48.0″, У-102°40’12.0″/ есдүгээр сарын сарын 9-ний 11.05 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 11.13 цагт ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй” хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна