Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

ALs
2021 оны 9-р сарын 11 -нд

УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн нам, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

1937 оны есдүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон ийнхүү 25 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна