Шинэ үеийн татварын албаны 30 жилийн ойн мэнд хүргэе

ALs
2021 оны 9-р сарын 11 -нд

Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье.

Жарны талыг туулсан “Шинэ үеийн татварын алба” нь бүрэн цахимжсан, татвар төлөгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон,  олон улсын татварын харилцааны зарчмуудыг нэвтрүүлсэн орчин үеийн чадварлаг баг, хамт олон болон бүрэлджээ. Улс, нийслэл, орон нутгийн төсвийг бүрдүүлэн, татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгт хүчин зүтгэж, шинэ үеийн татварын тогтолцоог бүрдүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан татварын албаны анхдагчид, үе үеийн татварын байцаагчид, өнөөдөр хамтдаа зүтгэж буй та бүхэнд  чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа татвар төлөгчид, татварын албаныхан, та бид хамтран ойлголцож, хамтдаа урагшлах нь чухал байна. Хөгжлийн түүчээ болсон та бүхнийг цар тахлын үед хамтдаа, хүчтэй байж, төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна