Өмнөговь аймаг 9-р сарын 13-25-ны 06.00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтооно

Отгоо
2021 оны 9-р сарын 12 -нд

Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2021 оны есдүгээр сарын 13-ны Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас есдүгээр сарын 25-ны Бямба гарагийн өглөөний 06:00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. Коронавирусийн халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хязгаарлалт тогтоожээ. Энэ хугацаанд иргэд гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, хариуцлагатай байхыг анхааруулжээ. Мөн хөдөлгөөний хязгаарлалтын үед Улаанбаатар хот болон бусад аймгийн иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй хэмээн мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна