Төрийн гурван өндөрлөг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын үгийг сонсоно

Отгоо
9-р сарын 12 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр буюу ирэх Даваа гарагт Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл” сэдвээр үг хэлэх бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Наймдугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан.

Тэрбээр ажлын байр бий болгож, татвар төлөн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг хамтдаа ярилцаж, гарах гарц, шийдлээ тодотгох нь зүйтэй гэж үзсэн. Мөн төрийн тэргүүний хувьд зөвлөлдөх уулзалтаас гарах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлж байсан юм.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна