Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг хууль зүйн сайд Х.Нямбаатар ахална

ALs
2021 оны 9-р сарын 16 -нд

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байна.

Тодруулбал газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгажээ.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр болов.

Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна