"Стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин нэмэгдсэн"

ALs
2021 оны 9-р сарын 16 -нд

Нээлттэй нийгэм форумаас Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт ээлжит уулзалт эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар "Сэтгэцийн эрүүл мэнд ба Хүний эрх" агуулгын хүрээнд салбарын шинжээч, судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тухайлбал сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг экспертүүд Монгол Улсад тулгамдаж буй асуудал болон ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцон зөвлөлдөж байна.

Энэхүү уулзалтыг хүний эрхийн тулгамдсан асуудал, мэдлэг, ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2013 оноос сар тутам зохион байгуулж буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна