ХҮРЭНЦАВЫН ОРДЫН ХАЙГУУЛЫН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ALs
9-р сарын 16 -нд

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг 07 дугаар сард эхлүүлсэн билээ. “Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Хүрэнцавын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд Ашигт малтмал, газрын тосны газраас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн юм.

 

Тус ажлын хүрээнд гүйцэтгэгчээр шалгарсан “Гео инженеринг групп" ХХК болон “Демон-Инженеринг” ХХК-ийн түншлэл хайгуулын талбайд ажиллаж байна. Тус компаниуд талбайн гадаргуугийн судалгаа, зураглал, суваг малталт зэрэг төлөвлөгөөт ажлын 60-70 хувийг хийж гүйцэтгээд байна. Мөн хайгуулын ажлын үр дүнгээр нийт 20 орчим дээжид нүдэнд харагдахуйц алттай кварц илэрсэн ба суваг малталт дээжлэлтийн лабораторийн шинжилгээний эхний хариугаар алтны агуулга бүхий бүсүүд тогтоогдоод байна. Өрөмдлөгийн ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж, 2021 оны есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 177.5 метр хүртэл өрөмдлөө. Хүрэнцавын ордын хайгуулын ажлын үр дүнд Монгол орны алтны нөөц нэмэгдэж, алтны үндсэн орд шинээр нээгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна