Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ОХУ-ын БНБуриад улстай хамтран ажиллана

Отгоо
2021 оны 9-р сарын 16 -нд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод 9 дүгээр сарын 15-ны өдөр ажиллав.

Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дах эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо.

Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНБуриад Улстай хамтран хэд хэдэн соёл, шинжлэх ухааны арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна