ХБНГУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЁОРН РОЗЕНБЕРГ БАГАНУУР ХК-Д ЗОЧИЛЛОО

Отгоо
2021 оны 9-р сарын 17 -нд

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг тэргүүтэй зочид төлөөлөгчид Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Багануур ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал Германы нүүрсний уурхайн үйл ажиллагаа, орчин үеийн техник технологийн шинэчлэл, нөхөн сэргээлтийн асуудлаар ХБНГУ-аас туршлага судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Харин Элчин сайд Ёорн Розенберг хэлэхдээ Германы хүрэн нүүрсний уурхай, орчин үеийн шинэлэг хэлбэрээр нөхөн сэргээлт хийдэг компаниудаас туршлага судлуулах, хамтран ажиллах тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна