“ХОТ ӨВӨЛД БЭЛЭН” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ОРОЛЦЛОО

ALs
2021 оны 9-р сарын 18 -нд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 3 дах жилдээ зохион байгуулж буй “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4 ОНӨУҮГ-ын албан хаагчид оролцсон юм.

Дүүргийн хог хаягдал, тээвэрлэлт, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг эдгээр байгууллагын хамт олон хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах төлөвлөгөө боловсруулж, парк шинэчлэлтийг хийх, хогийг ангилан ялгадаг болох зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ойрын зорилготой ажиллаж байгаа тухайгаа танилцуулав.

Энэ үеэр дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 85-90 хувьтай байгаа талаар дурдлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна