НӨАТ: 1,5 сая төгрөгийн 24 АЗТАН, гурван сая төгрөгийн ХОЁР АЗТАН тодорлоо

Отгоо
2021 оны 9-р сарын 20 -нд

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болж 1,5 сая төгрөгийн 24 азтан тодорлоо.

Өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм.

Наймдугаар сард нийт 54 сая 534 мянга 718 баримт хэвлэгдсэнээс 34 сая 464 мянга 352 баримт бүртгэгджээ.

Үндсэн сугалааны дугаарт 78960991 тоо таарсан ба сугалаагаар

  • Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан - 31008
  • Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан - 3134
  • Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан - 319
  • Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан - 24
  • Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан - 2 тус тус тодорсон бол
  • Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан - тодорсонгүй

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байсан ба 75392911 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна