ЭХ ДЭЛХИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨРТ НЭГДЛЭЭ

Отгоо
2021 оны 9-р сарын 20 -нд

"Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр"-ийг анх 2007 онд Эстони улсад зохион байгуулж байсан бөгөөд өнөөг хүртэл дэлхий дахинд жил бүр тэмдэглэж байна.

Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, олон нийт болон ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулан “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” бүх нийтийн цэвэрлэгээг нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн хувьд цэвэрлэгээнд 42 төрийн байгууллага, 1214 ААН, 21 ерөнхий боловсролын сургууль, 24 цэцэрлэг, 13 их дээд сургуулийн нийт 3558 ажилтан алба хаагчид оролцсон юм.

Сэлбэ голын эрэг дагуу үүссэн хог хаягдал, нийтийн эзэмшлийн талбай, ААН-үүд өөрсдийн ойр орчим гээд нийт 81,895 мкв газрыг цэвэрлэж, цэвэрлэгээний үеэр гарсан хог хаягдлыг Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд 318 тонн хог хаягдлыг 57 рейсээр ачиж, тээвэрлэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна