Сансарын туннелийн зам, Гранд плазагийн уулзваруудад өнгөт хучилт хийжээ

Отгоо
2021 оны 9-р сарын 20 -нд

Сансарын туннелийн өгсөх хэсэг, Гранд плазагийн хойд болон зүүн талын уулзваруудад халтиргаанаас сэргийлэх өнгөт хучилт хийжээ.

Өвлийн улиралд халтиргаа гулгаа үүссэн үед тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангах зорилгоор цас орсны дараа байнга мөстөж, халтиргаа гулгаа ихээр үүсдэг авто замын уулзвар, өгсүүр хэсэг, нийтийн тээврийн автобусны буудлын талбайд халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг 2017-2020 онд нийт 10926,5 мкв талбайд буюу 12 уулзвар, 24 автобусны буудалд хийж байжээ.

Харин энэ онд нийт 6570 мкв талбайд буюу дөрвөн уулзвар 16 автобусны буудалд хийнэ. Есдүгээр сарын 5-наас эхлэн нийт 16 байршлын автобусны буудал, Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзварын өгсөх хэсэгт халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийгээд байна

Дээрх хоёр уулзварыг дуусмагц Баянхошуу Жанцан худалдааны төвийн уулзварыг хийнэ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна