Хүүхдүүд тохилог ариун цэврийн өрөөнд бие засдаг болно

Отгоо
9-р сарын 20 -нд

Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр хамтран нүхэн жорлонтой 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор зорьж байна. Энэ онд 50 хувь буюу 400 орчмыг нь барьж ашиглалтад оруулахаар компаниуд ажиллаж байна.

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газраас дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцлаа. Эхний ээлжийн 50 гаруй сумын 180 гаруй обьектод суулгалт, угсралтын ажил үр дүнтэй үргэлжилж байна.

Тухайлбал, Завхан аймгийн тухайд Тэс, Баянтэс, Асгат сумдын 10 обьект 11 дүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно. Удахгүй сумдын сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах тав тухтай орчин нөхцөл бүрдэнэ гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна