ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ДАХИН МАГАДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Отгоо
2021 оны 9-р сарын 22 -нд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хянан  шалгах аян эхлүүлээд буй.  

Тэгвэл тус аяны хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Харин өнөөдөр нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвлөх баг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагасаар ахлуулсан ажлын хэсэгт зөвлөгөө мэдээллийг өгч, санал солилцсон юм.

Хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, тэдгээрээс үүсч буй асуудал, алдаа зөрчлүүдийг арилгах зорилготойгоор тус аянг хэрэгжүүлж байна.

Судалгаагаар эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас  хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон иргэдийн тоо 2019 оны эцэст 111 386,  2020 оны эцэст 110 393 болсон нь 2021 оны байдлаар нийт хүн амын 3.4 хувийг эзэлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна