Ерөнхий сайд шатахууны асуудлаар ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай уулзана

Отгоо
2021 оны 9-р сарын 22 -нд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай уулзахаар болжээ.

Уулзалтаар манай улсад үүсээд буй шатахууны хомсдолын асуудлыг хэлэлцэх аж. Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна. Түүнчлэн зарим шатахуун түгээх станцууд үнийн хязгаарлалттайгаар шатахууныг борлуулж буй юм. 

Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа бөгөөд ОХУ-аас найм, есдүгээр сард нийлүүлэх ёстой шатахууны ердөө 8-10 хувийг нийлүүлсэн нь ийнхүү хомсдол үүсэхэд нөлөөлжээ. 

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн боловч галт тэрэг явуулах боломжгүй байна гэсэн хариу өгөөд буй.

Тэгвэл дээрх асуудлаар Ерөнхий сайд хоёр хөршийн Элчин сайдуудтай өнөөдөр уулзахаар товложээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна