Иргэдийг бухимдуулсаар ирсэн түгжрэл, хүн ам, автомашины өсөлт эргээд авто замын даац хэтрэлт гээд олон асуудлыг нэг дор шийдэх боломж бидэнд бий.
Агаарын бохирдол үүсгэхгүй эко, шатахуун зарцуулалтгүй, дуу чимээ гаргахгүй “Цахилгаан соронзон тээвэр”-ийг барих ажлыг судалж эхний шатны хэлэлцээрүүд амжилттай болсон.
Энэхүү технологи нь метро, галт тэрэгнээс ялгаатай дэвшилтэт технологитой бөгөөд дэлхийн бусад улс оронд байдаг метроноос хямд үнэтэйгээс гадна хотхон, хороолол, байран дундуур явах бүрэн боломжтой.
Шатахууны үнэ өсч, хомсдол үүсээд буй энэ үед цагаа олсон оновчтой шийдэл гэж харж байна. Хэрэгжүүлэх л үлдлээ !
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна