Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна

Отгоо
2021 оны 9-р сарын 25 -нд

-Гурван настнуудыг цэцэрлэгт нэмж авна хэмээн БШУЯ-наас мэдээлсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?-Өнөөдөр цэцэрлэгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Одоогоор цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна. Хүүхдүүдийн ирц бага байгаа гэсэн үг. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил нийслэлд хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрд нь зохион байгуулна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Боловсрол, шинжлэх ухааны сайдтай Нийслэлийн Боловсролын газар хамтраад тус салбарт хийх гэж буй шинэчлэлттэй холбоотой асуудалд нэгдсэн нэг ойлголттой болохоор ажиллаж байна. Уг хоёр байгууллага удирдлага, зохион байгуулалтынхаа хувьд бодлого, чиглэлдээ хамтрах, илүү нягт ажиллах ёстой.  

Монгол Улсын боловсролын салбарын 50 хувь нь Улаанбаатар хоттой хамаарал бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын бодлогоос зөрсөн бодлого байх ёсгүй. Бодлого, үйл ажиллагааны хэмжээнд нэгдсэн нэг байр суурьтай ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталж байна гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна