Будапешт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 29 зорчигч иржээ

ALs
2021 оны 9-р сарын 26 -нд

Будапешт-УБ чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 07:34 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 29 зорчигч, 1190 кг тээштэй буусан байна.

Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан хүүхэд 3, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажиллалаа.

Өнөөдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна