Шатахууны борлуулалт ирэх Даваа гарагт хэвийн горимд шилжинэ

ALs
2021 оны 9-р сарын 26 -нд

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай  уулзалт хийж, ирэх долоо хоногийн Даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах  үүрэг чиглэлийг өгчээ. Компаниуд Даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Өчигдөр 1210 тонн бүхий 20 вагон АИ-92  шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд  ирээд байна. Мөн өдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дууссан байна.

Өнөөдөр /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх долоо хоногийн дунд үе гэхэд  орж ирсэн байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна