Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй

ALs
2021 оны 9-р сарын 26 -нд

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 38, II тунд 152, нэмэлт сэргээх тунд 684, нийт 874 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2894 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66399 (74.7 хувь), 16-17 насны 26147 (77.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Харин өнөөдөр нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна