Хакүхо М.Даваажаргал зодог тайлахаар болжээ

ALs
2021 оны 9-р сарын 27 -нд

поны мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлах талаар ярилцаж байгаа гэж Японы KyodoNews, NHK зэрэг байгууллагууд мэдээллээ.

Сүмо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж байсан 36 настай тэрээр сүүлийн үед баруун өвдөгний гэмтлийн улмаас барилдахгүй байгаа юм.

Мөн түүний ийнхүү олон удаагийн тэмцээн өнжсөнд Японы сүмогийн удирдлагууд анхааруулга өгөөд буй.

22 насандаа мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна болсон Хакүхо М.Даваажаргал нь замналынхаа турш дээд зиндаанд 1093 удаа давсан.

Тэрээр 2019 оны есдүгээр сард Япон улсын иргэншил авч, өөрийн дэвжээнд багшлах боломжтой болсон юм.

Эх сурвалж: KyodoNews, NHK


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна