Монгол дахь Америкийн Худалдааны танхим Улаанбаатар хоттой хамтран ажиллана гэв

ALs
2021 оны 9-р сарын 27 -нд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй цахимаар уулзлаа.

Уулзалтын үеэр Хотын дарга Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар танилцуулга хийж, талууд хотын авто замын түгжрэлийг бууруулах, хэт төвлөрлийг сааруулах, суурь дэд бүтцийг сайжруулах асуудлаар санал солилцов.

Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа цаашид Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын хүрээнд хоттой хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.  

Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, өндөр технологи бүхий замын хөдөлгөөний нэгдсэн системтэй болох, зам тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга илэрхийлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна