БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, БАРИЛГАЖУУЛАХ АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ALs
2021 оны 9-р сарын 27 -нд

Баянзүрх дүүргийн талаас илүү хувийг гэр хороолол эзэлдэг. Энэ жилийн байдлаар дүүргийн хэмжээнд 6 хорооны 14 байршил, 255,2 га газарт гэр хорооллыг барилгажуулах дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа.

Тэр дундаа 13 дугаар хороонд дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явагдаж байна. Хорооны зүгээс Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн газартай уулзаж газар дээр нь ажиллан зогсонги байдалтай байсан дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлснээр 100 өрх орон сууцандаа ороод байна.

Одоогийн байдлаар тус хороонд 1500 орчим өрхийн 9 барилгын ажил үргэлжилж байна. Ирэх сард үлдсэн хэсэгт дахин төлөвлөлтийн ажил зарлагдаж, үнэлгээний хороо ажилласнаар 13 дугаар хорооны гэр хороолол 100% барилгажих юм.

Гэр хорооллыг дахин төлөвлөснөөр иргэдэд таатай орчин нөхцөлд аюулгүй амьдрах боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна