ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

ALs
2021 оны 9-р сарын 27 -нд

Шуурхай штабын ээлжит хурал өнөөдөр/2021.09.25/ тохиож, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн иргэддээ тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд хороод ӨЭМТ-үүдтэйгээ хамтарч бүх талаар дэмжин ажиллах шаардлагатайг Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан онцоллоо.

Түүнчлэн дүүргийн 28 хорооны 5 бүсчлэлд тандалт, эмнэл зүй, хариу арга хэмжээний 9 баг ажиллаж байгаа. Уг тандалт, хариу арга хэмжээний баг өдөрт 250 ПГУ\ПСР\, 600-700 түргэвчилсэн шинжилгээг авч байгаа. Харин цаашид бөөгнөрөл үүсгэхгүй байхаар шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судалж, танилцуулахыг дүүргийн ЭМТ-д үүрэг болголоо.

Орны хүрэлцээгүй байдал, эргэлт удаашралтай байгаагаас өдөрт 10-15 иргэнийг эрэмбэлж, хэвтүүлэн эмчилж байна. Мөн дархлаажуулалтын хамралт муу байгаа тул иргэдийг яаралтай хамруулах ажлыг хороод зохион байгуулах шаардлагатайг Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Т.Урнаа дурдав.

Энэ үеэр өрхийн эмнэлэгүүдийн хүн хүчийг нэмэгдүүлэхэд хороодын хэсгийн ахлагч нарыг сургалтанд хамруулж, иргэдэд халдварын талаар зөвлөгөө мэдээллийг өгөх ажлыг зохион байгуулахаар болсон юм.

Иймд иргэд ч мөн адил халдвар хамгааллын дэглэмээ сахиж, иргэний үүргээ биелүүлэн, ухамсартай байж, цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулахыг уриалж байна.

Сэтгэгдэл (0)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна