БЗД-ийн Туул голын эргийн тохижилтын ажил 50 хувьтай байна

ALs
2021 оны 9-р сарын 28 -нд

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын эргийн тохижилтын ажлын явц 50 хувьтай байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Тус байршилд эргийн хамгаалалт, чулуун далан суурилуулалтын ажил дууссан, улиас моддыг шилжүүлэх ажил үргэлжилж байна.

Хотын Ерөнхий менежер, ХТЦХ-ийн холбогдох мэргэжилтнүүд, хяналтын ТББ-ынхантай талбай дээр хяналт тавин ажиллаж модны шилжүүлэлтийн процесс, чулуун далангийн цементэн чигжээс хийж буй ажлуудад хяналт тавьжээ.

 

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна