УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВНА

ALs
2021 оны 9-р сарын 28 -нд

Энэ сарын 29-өөс эхлэн 10 дугаар сарын 29-ны хооронд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах юм.

Баянзүрх дүүргийн хувьд 2040 онд 4 цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулж ногоон байгууламж нэмэгдүүлэх ба 110 цэцэрлэг, 18 сургууль барьж байгуулах талаар төлөвлөгөөнд тусгагдсан. Энэхүү урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийн санаа бодлыг тусгах юм.

Судалгааг цахимаар болон цаасаар авахаар бэлтгэсэн. Үүнд амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хүний хөгжлийн индексийн үзүүлэлтийг өсгөх тал дээр авч хэрэгжүүлэх ажлуудыг багтаасан байна.

Улаанбаатар 2040 фэйсбүүк, твитер, инстаграмм, юүтүүб хуудас болон www.ulaanbaatar2040.mn веб хуудас зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг 2020 оны 10 дугаар сараас эхлэн боловсруулж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 1,200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх шат дараатайгаар боловсруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна