“SMART EDUCATION” ТӨСЛӨӨР 100 ХҮҮХЭД ГАР УТАСТАЙ БОЛЛОО

ALs
2021 оны 9-р сарын 28 -нд

Дэлхийн зөн ОУБ нь Мобиком корпорацитай хамтран хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор “Smart education” төслийг хэрэгжүүлж байна.

“Цахим хичээл хийхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулж буй арга хэлбэр” сэдэвтэй гар зураг, зохион бичлэгийн уралдааныг Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгын 4-7 дугаар ангийн сурагчдын дунд зарласан.

 Тус уралдаанд Баянзүрх дүүргээс 100 хүүхэд шалгаруулж, өнөөдөр ухаалаг гар утас, бүтэн жилийн эрхтэй интернет дата бүхий СИМ карт, шинэ дугаарын хамт бэлэглэлээ.

Судалгаагаар цар тахлын улмаас 178,577 сурагч цахимаар теле хичээлдээ хамрагдаж чадаагүй байна.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг: Ковид-19 цар тахлын үед танхим, цахим хослосон хэлбэрээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. ЕБС-ийн 3 буюу түүнээс дээш хүүхэдтэй нэг өрхөд цахим хичээл үзэхэд нилээн хүндрэл бэрхшээл учирдаг. Тухайлбал хүүхдүүдийн хичээлийн цаг давхцах, утас төхөөрөмжний хүртээмжгүй байдал зэрэг хүндрэл эцэг эхчүүдэд тулгарч байсан. Хүүхдийг хичээлийн хоцрогдолгүй, цахим хичээлд хамрагдах боломжийг бүрдүүлж өгөхөөр дэмжин ажиллаж буй Мобиком корпораци, Дэлхийн зөн ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна