ТАНДАЛТ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГТ 5 МАШИН НЭМЭЛТЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Отгоо
2021 оны 9-р сарын 28 -нд

Баянзүрх дүүргийн хэмжээнд тандалт хариу арга хэмжээ авах баг 24 цагаар 250 ПГУ шинжилгээ, 200-1000 түргэвчилсэн шинжилгээг авч байна.

Дүүргийн 5 бүсэд хариу арга хэмжээний 9 баг ажиллаж байгаа бөгөөд 52 резидент эмч, 30 сайн дурын идэвхтэн нэмэлтээр ажиллаж байгаа юм.

Цар тахлын хүнд үед эмч эмнэлгийн ажилчдад хүний нөөцийн асуудал, орны хүрэлцээгүй байдал гэх мэт асуудлууд их байгаа ч эрүүл мэндийн салбартаа дүүрэг орон нутгийн зүгээс боломжтой бүх арга хэижээг авч хэрэгжүүлж байгаа.

Улмаар тандалт, хариу арга хэмжээний баг 9 машинтай байсан бол ачааллыг хөнгөвчлөх үүднээс нэмэлтээр 5 машин гарган ажиллуулж эхлээд байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна