Ээлжит шуурхай хурлаар Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц биелэлтийн талаар мэдээлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил дүүргийн хэмжээнд 82.4 хувьтай байна.
Одоогийн байдлаар 10 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна. Энэ жил 7 агуулах, 10639 тн түлшийн нөөцтэй байгаа бөгөөд ирэх сарын 1-ээс 160 цэг ажиллаж эхэлнэ.
Түүнчлэн хальтиргаа гулгааны үед хэрэглэх 100 тн бодис, 150 тн давс нөөцлөх бэлтгэл ажлыг хангаж байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр өвөл халиа дош үүсч, байгалийн давагдашгүй хүчин зүйлс тулгардаг. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад тодорхой ажлыг хийсэн. Цаашид шаардлагатай тохиолдолд айлуудыг нүүлгэж даланг өндөрлөх ажлуудыг яаравчлах саналыг Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн захирал Б.Бямбажаргал хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна