А.ДЭЛГЭРСАЙХАН: НЭГДСЭН СТАНДАРТТАЙ БОЛСНООР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖТОЙ

Отгоо
2021 оны 9-р сарын 21 -нд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын Геологийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхантай ярилцлаа.  Аргачилсан зөвлөмж гэдгийг жирийн уншигчдад тайлбарлаж өгнө үү.  - Жирийн хүмүүст ойлгомжтой байдлаар хэлэх юм бол тухайн ашигт малтмал, элемент нь ямар шинж чанартай, хүдрийн гол эрдэс ба элементүүд, хэрэглээ, ач холбогдол,  гол, туслах эрдсүүд, ордын төрлүүд, тэдгээрийн геологийн тогтоц, гарал үүсэл, үйлдвэрлэлийн төрөл ямар байдаг, яаж тогтоцоор нь бүлэглэдэг юм, ямар ямар судалгаа, ямар нарийвчлалтай хайгуул хийж байж ордын нөөцийг ямар зэргээр ямар нарийвчлалтай тооцох ёстой юм, өөрөөр хэлбэл геологи хайгуулын ажлыг яаж бүрэн дүүрэн зөв дэс дараатай явуулах вэ? гэдгийг заасан хайгуул хийж байгаа хүмүүст туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн гарын авлага гэж ойлгож болно.   Нөгөө талаар “Аргачилсан зөвлөмж” нь цөөн үгээр хэлбэл ашигт малтмалын ордын нөөцийн тооцооны тайланг бэлтгэж, улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, нөөцийн хөдөлгөөн хийлгэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгж, геологичид, уурхайчдад туслалцаа үзүүлэхэд үндсэндээ чиглэгдсэн. Тийм ч учраас геологийн салбарын мэргэшсэн, зөвлөх мэргэжилтэнд гарын авлага, зайлшгүй мэдэж байх учиртай материалын нэг юм. 

Энэхүү зөвлөмж боловсруулах төсөл хэрэгжсэнээр ашигт малтмалын тухайн төрөл тус бүрээр эрэл хайгуулын ажлыг явуулах арга, аргачилал анх удаа албажиж, энэ салбарт бас нэгэн голлох гарын авлага болж байгаагаараа чухал, түүхэн ач холбогдолтой. Геологи хайгуулын ажлыг иж бүрэн, системтэй явуулах зааварчилгаа болсноор аж ахуйн нэгж, төрийн байгууллага хоорондын эрэл хайгуулын талаарх ойлголцол, уялдаа холбоог сайжруулж нэгдсэн үр дүнд хүрснээр, цаашид хийгдэх ажлын төрөл, түүнтэй уялдсан хөрөнгө оруулалтыг тодорхой болгох чухал алхам болсоор байна.

 АМЕП хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр долоон төрлийн (газрын ховор элемент, лити-цези, элс хайрга, давс, карбонат чулуулаг, бал чулуу, хөнгөн цагаан,) ашигт малтмалын аргачилсан зөвлөмж боловсруулсан байна. Эдгээр ашигт малтмалыг сонгох болсон шалтгаан?  -Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/195 тоот тушаалаар Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулах төслийн даалгавар батлагдаж эхний ээлжинд шаардлагатай байгаа буюу Монгол орны геологийн судалгаа, уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засагт чухал суурийг эзэлж байгаа голлох ашигт малтмал  болон цаашид хэтийн төлөвтэй байж болох өндөр технологийн түүхий эд, элемент, түгээмэл тархацтай зэрэг 30 гаруй ашигт малтмалын аргачилсан зөвлөмж боловсруулахаар төлөвлөгдсөн. Энэ хүрээнд технологийн хөгжилд нэн шаардлагатай ГХЭ, мөн энерги хадгалахад зориулагддаг буюу баттарейн лити, бал чулуу, мөн барууны улс оронд “Аж үйлдвэрлэл”-ийн (Industrial minerals) гэгддэг элс-хайрга, карбонат, хөнгөнцагаан зэргийг сонгон Аргачилсан зөвлөмж боловсруулагдсан.

Энэхүү зөвлөмж боловсруулах төсөл хэрэгжсэнээр ашигт малтмалын тухайн төрөл тус бүрээр эрэл хайгуулын ажлыг явуулах арга, аргачилал анх удаа албажиж, энэ салбарт бас нэгэн голлох гарын авлага болж байгаагаараа чухал, түүхэн ач холбогдолтой. 

Энд нэмж хэлэхэд аргачилсан зөвлөмжийг 2018 оноос эхэлж өнөөдрийн байдлаар 13 төрлийн ашигт малтмалын Аргачилсан зөвлөмж эцэслэн боловсруулж, 2 ном болон хэвлэгдээд байна. АМЕП хөтөлбөрийн хүрээнд 2019 онд алтны үндсэн орд, хайлуур жонш, төмөр, шороон орд, газрын тос гэсэн 5 төрлийг амжилттай хэрэгжүүлсэн бол Монголын геологийн салбарын 82 жилийн ойн босгон дээр дээрх 7 төрлийг багтаасан 3 дугаар боть хэвлэгдэн гарахад бэлэн болсоныг дуулгахдаа баяртай байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл эдгээр зөвлөмжийг хэрхэн ашиглах ёстой вэ?Геологи-хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ашигт малтмалын ордын хайгуулын ажлыг гүйцэтгээд, энэ үр дүнгээрээ нөөцийн тооцоолол бүхий тайланг боловсруулж шинжээчийн дүгнэлтийн хамт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр (ЭБМЗ) хэлэлцүүлэн, дүгнэлт, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргуулж ашигт малтмалын улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлдэг. Гэвч тухайн ашигт малтмалын хайгуул хийх, нөөц тооцоолох аргачилсан заавар байхгүйгээс ойлголцлын зөрүү гарч ЭБМЗ болон шинжээч, хайгуулын хийсэн дотоод, гадаадын компанийн хооронд үл ойлголцол үүсэх, үүнээс шалтгаалан ажил удаашрахад хүрдэг.

Энэхүү аргачилсан зөвлөмж гарсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аливаа хуулийн этгээд ашигт малтмалын эрэл, хайгуулын ажилд энэхүү зөвлөмжийг мөрдөж ажиллана. Энэ тал дээр ЭБМЗ анхаарч ажиллана. Ашигт малтмалын төрөл бүрээр хайгуул хийж ордын нөөц тогтоох, тайлагнах нэгдсэн стандарт,  заавар, зөвлөмжтэй болж түүнийг мөрдлөг болгосноор хайгуулын ажлын үе шат, ашигт малтмалын нөөцийн зэргийн нарийвчлал, нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй болгож, маргаантай асуудлыг шийдвэрлэснээр хайгуулын ажлын чанар болон иж бүрэн байдал нь хөрөнгө оруулалт татах, хайгуул хийгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад түлхэц болно гэж найдаж байна.

 Геологичид эдгээр аргачилсан зөвлөмжийг хэрхэн ашиглаж байна вэ?  Аргачилсан зөвлөмж боловсруулахдаа салбарын туршлагатай багш, эрдэмтэд, тухайн чиглэлийн мэргэшсэн, зөвлөх геологичдыг оролцуулж байгаа бөгөөд тухайн төрлийн ашигт малтмалын зөвлөмж болгон дээр дотоод, гадаадын байгууллага, аж ахуйн нэгжийг татан оролцуулж, нийт геологчдынхоо дунд хэлэлцүүлэг зохион байгуулж гарсан санал, зөвлөмжийг хүлээн авч тусгаж байгаа. Төсөл гүйцэтгэгч нь шаардлагатай засвар өөрчлөлтүүдийг хийсний үндсэн дээр Сайдын тушаалаар батлагдсан редакцийн зөвлөл ажиллаж, шинжээчээр хянагдсаны эцэст ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн дүгнэлт, Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гаргуулж нийтийн хүртээл болж байгаа. Анхны 8 төрлийн ашигт малтмалаар аргачилсан зөвлөмжийг 2019 онд гарснаас хойш ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-ийн дэмжлэгтэйгээр таван төрлийн ашигт малтмалын зөвлөмжийг боловсруулсан байдаг. 2020 онд  нийт 176 тайлан материал ЭБМЗ болон АМГТГ-аар хэлэлцүүлэгдэн, хянагдсанаас дээрх батлагдсан 8 төрлийн аргачилсан зөвлөмжийг бодит үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн нь 92 тайлан буюу нийт тайлангийн 52%-ийг эзэлж байна. Харин 2021 оны энэ өдрийн байдлаар нийт 95 тайлан хэлэлцсэнээс 57 тайлан нь 8 төрлөөр гаргасан аргачилсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн тоо баримт байна. Аргачилсан зөвлөмж гарснаар геологи-хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулагч гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, салбарын мэргэжилтэнүүд, эрх бүхий байгууллагууд өргөнөөр хэрэглэж, дагаж мөрдөж байгаа нь энэ ажлын бодит үр дүн юм.

Энд нэмж хэлэхэд аргачилсан зөвлөмжийг 2018 оноос эхэлж өнөөдрийн байдлаар 13 төрлийн ашигт малтмалын Аргачилсан зөвлөмж эцэслэн боловсруулж, 2 ном болон хэвлэгдээд байна. АМЕП хөтөлбөрийн хүрээнд 2019 онд алтны үндсэн орд, хайлуур жонш, төмөр, шороон орд, газрын тос гэсэн 5 төрлийг амжилттай хэрэгжүүлсэн бол Монголын геологийн салбарын 82 жилийн ойн босгон дээр дээрх 7 төрлийг багтаасан 3 дугаар боть хэвлэгдэн гарахад бэлэн болсоныг дуулгахдаа баяртай байна.

 

Эдгээр аргачилсан зөвлөмж Монгол улсын эрдэс баялгийн салбарт ямар ач холбогдолтой вэ?Манай Улсад геологийн салбар түүний дотроос эрдэс баялгийн салбар эрчимтэй хөгжиж ирсэн 1930, 40-өөд оноос ашигт малтмалын геологийн судалгаа, эрэл хайгуулын чиглэлээр мөрдөх заавар, стандарт байхгүй, тухайн үеийн ЗХУ, одоогийн ОХУ-д мөрдөж буй “МЕТОДИЧЕСКИЕ РЕКОМЕНДАЦИИ по применению Классификации запасов месторождений и прогнозных ресурсовтвердых полезных ископаемых” материалыг тухайн ашигт малтмалын төрөл тус бүрд ашиглаж ирсэн. Өнөөдөр ч гэсэн зарим төрөлд дээрх материалыг гарын авлага хэлбэрээр хэрэглэсээр байна. Гэтэл сүүлийн 30 орчим жилд гуравдагч улс орны технологи, туршлага нэвтэрч ямар нэгэн байдлаар Монгол Улс өөрийн гэсэн, барууны чиг хандлагыг шингээсэн, ашигт малтмалын эрэл, хайгуулын аргачлалын бичиг баримтын хэрэгцээ байсан нь одоо л биелэлээ олж байна. Ийм шилжилтийн ажил нь өөрөө олон арван жилийн турш, тогтвортой, шат дараатай бодлоготой явуулж байж үр дүнд хүрдэг юм байна. Тухайлбал манай улс 2014 онд Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо буюу CRIRSCO-д гишүүнээр элсэн орсонтой холбоотой  “Монгол Улсын хатуу ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн ангилал”-ыг Олон Улсын ижил төрлийн стандарт, заавруудтай дүйцүүлэх ажил хийгдэж эхэлсэн. Үүнтэй уялдан манай улсад тархсан голлох төрлийн ашигт малтмал тус бүрээр ашигт малтмалын хайгуулын ажил хийх аргачилсан зөвлөмж, нөөцийн ангилалын заавруудыг боловсруулах зайлшгүй шаардлагатай болж ирсэн. Зах зээлийн гэж нэрлэгдэж ирсэн эдийн засгийн нээлттэй бодлогын үр дүнд 90-ээд оноос Монгол Улсын геологи-уул уурхайн салбарт гуравдагч орнууд хөрөнгө оруулалт оруулах сонирхол түлхүү болж, түүнийг дагаж гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдхүүн болон хувьцаа гаргах, хөрөнгө босгох үйл ажиллагаа идэвхжсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын хэмжээнд тодорхой хатуу ашигт малтмалуудын нөөц тогтоохдоо Австралийн “ЖОРК”, Канад улсын “NI43-101”, нүүрсний баялаг/нөөц тайлагнах стандартчилсан систем “GSC Paper 88-21”, Газрын тос, байгалийн хийн NI 51-101 буюу “Standards of Disclosure for Oil and Gas Activities”, "COGEH - Canadian Oil and Gas Evaluation Handbook" гэх зэрэг заавар, стантартуудыг хэрэглэж гадаад зах зээл, томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаа гаргаж байна. Үүнтэй уялдан олон улсын хэмжээнд нийцэхүйц, хүлээн зөвшөөрөгдсөн ашигт малтмалын судалгааны арга аргачлал, нөөцийн ангиллыг уламжлалт суурин дээрээ үндэслэн боловсронгуй болгох замаар цаашид дэлхийд өрсөлдөх чадварыг бий болгох боломжтой гэж үзэж байна. Аргачилсан завлөмжийг олон улсад геологийн салбарт мөрдөж байгаа ижил, төстэй заавар, стандарттай аль болох нийцүүлэн боловсруулснаар ашигт малтмалын салбарт геологийн судалгаа, шинжилгээ, эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж буй байгууллагад бодлогын дэмжлэг болохоос гадна салбарын хөгжил дэвшилд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ордын хайгуул хийж байгаа гадаад, дотоодын олон аж ахуйн нэгжүүд ажлын үр дүнгээ тайлагнах нэгдсэн аргачлал, заавар стандарттай болж энэ нь улмаар олон улсын түвшинд хөрвөн гадаадын хөрөнгийн биржэд гарах үндэслэл болно.

 

Ашигт малтмалын төрөл бүрээр хайгуул хийж ордын нөөц тогтоох, тайлагнах нэгдсэн стандарт,  заавар, зөвлөмжтэй болж түүнийг мөрдлөг болгосноор хайгуулын ажлын үе шат, ашигт малтмалын нөөцийн зэргийн нарийвчлал, нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй болгож, маргаантай асуудлыг шийдвэрлэснээр хайгуулын ажлын чанар болон иж бүрэн байдал нь хөрөнгө оруулалт татах, хайгуул хийгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад түлхэц болно гэж найдаж байна.

 

Аргачилсан зөвлөмж боловсруулснаас хойш ямар үр дүн харагдаж байна?  - Ийнхүү ашигт малтмалын төрөл бүрээр ордын нөөц тогтоох, тайлагнах нэгдсэн стандарт, зааварчилгаатай болж, тэдгээрийг мөрдсөнөөр геологи-хайгуулын мэдээллийг олж авах, ашигт малтмалын нөөц тогтоох, бүртгэх үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй, ил тод болгох, түүний чанар болон бүрэн байдал нь цаашид хөрөнгө оруулалт татах, шийдвэр гаргах, хайгуул хийгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад түлхэц болж байна. Иймд цаашид геологи, хайгуулын ажил гүйцэтгэх, гүйцэтгэж байгаа геологчид маань гол гарын авлага болгон ашиглахыг зөвлөж байна. Эцэст нь энэ төсөл амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хамт олонд болон гүйцэтгэсэн нийт геологчид, ШУТИС-ын ГУУС-ийн Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын төвд УУХҮЯ-ны нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлээд Та бүхний ажилд амжилт хүсье.

Эх сурвалж:Gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна