Маргааш бурхан багшийн их дүйчин өдөр

ALs
18 цагийн өмнө

Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд буюу маргааш тохиож байна.

Энэ өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу амрах юм.

Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан өдөр хэмээн хүндэтгэдэг. 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай гэнэ. 

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ухаант хүмүүн биеэ хичээж явбал нэн зохилтой энэ өдөр хийсэн буян мянга дахин арвижих нигууртай ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна