Өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үед бороо орж, Цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг дээр халтирсан гэх гомдол бөхчүүдээс олон гарсан. Тиймээс хуучин хиймэл зүлгийг сольж, сайжруулсан зүлэг дэвсжээ. Уг зүлэг нь шаардлага хангах эсэхийг өнөөдөр 17.00 цагт Цэнгэлдэх хүрээлэнд хиймэл бороо оруулж, нойтон зүлгэн дээр бөхчүүдийг барилдуулан туршина.
Монголын үндэсний бөхийн холбооноос энэхүү барилдааныг баяр наадмын нэгдсэн бэлтгэл хэмээн нэрлэж, бөхчүүдийг барилдаанд идэвхтэй оролцож, шинэ зүлэгний талаар санал бодлоо хэлэхийг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна