Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг барих хандивын аяныг эхлүүлжээ. Тодруулбал, "Усны сайхан Тамирын гол", "Туулын урсгал шөнөдөө сайхан" зэрэг олон сайхан дуугаараа Төв театрыг доргиож, ард түмний сэтгэлд мөнхөрсөн. Алдарт дуучин Г.Түмэндэмбэрэл 400 гаруй дууг дуулж олон түмний хүртээл болгосон түүхт хүн юм.
Ардын жүжигчин, дуучин Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуунаар бариулах юм байна. Уран барималч Ж.Түмэнчулуун Монгол Улсын их аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг чадварлаг урласан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна