ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБА ХААГЧИД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Отгоо
2021 оны 9-р сарын 10 -нд

May be an image of 3 people, people standing and indoor
ЭМДЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд энэ сарын турш хөдөө, орон нутагт ажиллаж гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа.
No photo description available.

Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын Тамгын газрын дарга Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03, 04, 05 дугаар тогтоолын хэрэгжилт, иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программ, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо зэрэг даатгалын үйл ажиллагааны, шинэчлэлт, өөрчлөлтийн талаар нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Д.Должин болон гэрээт эрүүл мэндийн 62 байгууллагын удирдлагууд оролцож байна.
May be an image of 1 person, standing and indoor

Мөн Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Х.Ганцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Орхон аймаг ажиллаж дэмжлэгт хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгуулж байна. Тус ажлын хэсэг Орхон аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс, аймгийн ЗДТГ-тай хамтран ЭМДЕГ-тай гэрээ бүхий 85 эрүүл мэндийн байгууллагын төлөөллийг оролцуулан Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор цахим сургалт, хэлэлцүүлгийг мөн зохион байгуулж байна.
May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

Хэлэлцүүлэг, сургалтад Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ болон асуудал хариуцсан хэлтсийн дарга нар оролцож эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж үйлчилгээ, Ковид-19 халдварын гүйцэтгэлийн санхүүжилт авахад тулгамдаж буй асуултуудад хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна