Нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг ашиглан цахим хяналт хийх зааварчилгаа сургалтыг зохион байгуулж байна

Отгоо
2021 оны 9-р сарын 14 -нд

Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалттай нэгтгэн ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор батлан энэ оны 3 сараас хэрэгжүүлэн ажиллаж байна.
May be an image of 4 people and indoor

Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн талаарх мэдээ, мэдээллээр тогтмол хангах, зөвлөн туслах сургалтын арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа.
May be an image of 1 person, indoor and office

Өнөөдрийн сургалтаар нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг ашиглан цахим хяналт хийх программын аргачлалын бодит зааварчилгааг ЭМДЕГ-ын мэргэжилтнүүд болон орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчдад цахимаар зохион байгууллалаа. Ингэхдээ нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг ашиглан цахим хяналт хийхэд анхаарах асуудлууд болон иргэн-даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ тус бүрийн цахим хяналтын талаар танилцуулга хийж, бодит программ дээр тестээр ажиллаж зөвлөгөө, мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна