Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад газар дээрх хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулж байна

Отгоо
2021 оны 9-р сарын 15 -нд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2538 байгууллагатай “Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг байгуулан, иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна.
May be an image of 4 people, people standing and people sitting

ЭМДЕГ-аас гэрээт байгууллагуудыг гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд долоо хоног бүр газар дээрх хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулдаг. Энэ долоо хоногт Энхсаран сувилал, Өнө-Энх сувилал, Энх-Ундарга эмнэлэгүүдэд гэрээний хэрэгжилтийг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх газар дээрх хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Иргэн-даатгуулагч танд тус байгууллагуудтай холбоотой санал,хүсэлт байвал emd.gov@gmail.com хаягаар ирүүлэх боломжтой.
May be an image of 2 people and indoor


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна