Орон нутгийн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төлөөлөл эмч, эмнэлгийн ажилчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

Отгоо
2021 оны 9-р сарын 17 -нд

ЭМДЕГ-аас аймаг, дүүргийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн коронавируст халдварын үед иргэдэд гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг цаг тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2021 оны 3-6-р сарын санхүүжилт болон 7-8-р сарын урьдчилгаа 70 хувийн санхүүжилтэд орон нутгийн 92 эмнэлэгт 301,336,000 төгрөг, Нийслэлийн 127 эмнэлэгт 6,554,772,000 төгрөгийг тус тус олгоод байна.

May be an image of 1 person, laptop, screen, office and indoor

Сүүлийн үед өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс ЭМДЕГ-ын health.gov.mn цахим системд сар бүрийн мэдээллээ XML файлаар огт ирүүлээгүй, ирүүлсэн нь алдаатай илгээснээс үүдэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянан, санхүүжүүлэх ажил удаашраад байгаа.
May be an image of 1 person

Иймд ЭМДЕГ-аас тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянах, санхүүжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалт, хэлэлцүүлэгт 300 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож тусламж, үйлчилгээний гүйцэтгэлтэй холбоотой сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.
May be an image of 1 person and indoor
May be an image of 1 person
May be an image of 1 person


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна