УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМДEГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

Отгоо
2021 оны 9-р сарын 28 -нд

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан албаныхан өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын хэрэгжилт, иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программ, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо зэрэг даатгалын үйл ажиллагааны шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын хэрэгжилтийг хянан шалгах, дэмжлэгт хяналтыг зохион байгуулж байна.

Мөн Сүхбаатар аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол болон цахим Ковид-19-ийн үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн талаар цахим сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна