Зүрхний болон гол судасны гажиг засах мэс засалд ЭМД-аас 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Отгоо
2021 оны 9-р сарын 13 -нд

Эрүүл мэндийн даатгалын сангаас Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах мэс засалд 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна гэж мэдээлэв.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 3-р тогтоол энэ оны гуравдугаар  сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцаж иргэн-даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлж байна.

Тухайлбал, уруул тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг, томоохон артер, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлхийн гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлхийн гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн-даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн.Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөг хүртэлх өртөгтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сангаас хариуцаж байна. Энэ тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах нийт 168 хагалгаанд ЭМД-ын сангаас 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал, улсын эмнэлгийн 47 хагалгаанд 232,638,791 төгрөг, хувийн эмнэлэг /Сонгдо/ 121 хагалгаанд 949,798,619 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа гэж ЭМДЕГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна