2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. Буцаан олголтын мөнгийг тухайн сарын 20-ноос иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна