Гадаадын иргэнийг урьсан бол гар утсаараа бүртгүүлдэг хувилбартай болжээ

Отгоо
2021 оны 10-р сарын 04 -нд

Гадаадын иргэний бүртгэл мэдээлэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор гадаадын иргэний бүртгэлийн “E-Immigration” аппликэйшний Android хувилбарыг өнгөрөгч есдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн.

Тэгвэл энэ сараас эхлэн iOS үйлдлийн системд зориулагдсан хувилбар App Store-т байршлаа.

Ингэснээр гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг гар утсаараа хялбар аргаар бүртгүүлэх боломж бүрдэж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна