Гэр бүлийн орчинд архидан согтуурах, бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил ихээхэн тохиолддог. Энэхүү зөрчлийг таслан зогсоох, нуугдмал хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах зорилгоор Баянзүрх дүүргээс "Эрүүл аюулгүй орчин" хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд эрсдэлт өрхүүдээр орж, үнэлгээ, хяналт хийх хамтарсан баг өнөөдөр 8 дугаар хорооноос эхэллээ.
Уг ажлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн III хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 дугаар сарын 4-өөс 18-нийг дуустал мянган өрхөөр орох төлөвлөгөөтэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна