УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ахмадуудад гэр өглөө

Отгоо
2021 оны 10-р сарын 06 -нд


УИХ-ын гишүүн Х.Булгантуяа  өнгөрсөн амралтын өдрүүдээр тойрогтоо ажилалаа.  Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан  тойргийнхоо гэр оронгүй өндөр настай хоёр иргэнд өргөө цагаан гэр хандивласан байна.  7-р хорооны иргэн өндөр настан  Б.Алтанцэцэгийн гэр нь шатаж хүйтэн амбаарт  хагас сар болсон  учир хорооны засаг дарга   Б.Хасбаатар хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн бол  20 дугаар хорооны иргэн Д.Баасанжав  гэр оронгүй  таван жилийн турш  худагт толгой хоргодож зутруухан амьдарч байсан тул ийнхүү өргөө цагаан гэр өгсөн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна