Бусдын банкны данснаас найман сая төгрөг авсан этгээдүүдийг илрүүллээ

Отгоо
2021 оны 10-р сарын 07 -нд

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны 5 дугаар сарын 26-ны өдөр найман сая төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ. 

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна