Ирэх оноос хэрэгжиж эхлэх хуулиудыг сурталчлан таниулав

Отгоо
Бямба, 11:16 минут

Монгол Улсын Их Хурал 2020-2021 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг баталсан.  Уг хуулиудыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс дээрх хуулиудыг сурталчлан таниулах, зөв хэрэглэхэд нь туслах зорилгоор нийслэлийн харьяа 82 байгууллагын албан хаагчдыг сургалтад хамрууллаа. Нийт найман удаагийн сургалтад 3000 гаруй албан хаагч хамрагдсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна