БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ААН, БАЙГУУЛЛАГУУД НОГООН ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

Отгоо
2021 оны 10-р сарын 09 -нд

Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар "Ногоон орчныг дэмжье" уриан дор дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх хайрханд мод тарьж байгаа.

Өнөөдөр "Мод тарих үндэсний өдөр", Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг тохиолдуулан дүүрэгт хүнс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөл нэгдэж голт бор, улиас, хайлаасны төрлийн 300 суулгацыг суулгалаа.

Мод тарьж, ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон орчинг үлдээх их үйлсэд таныг ч бас нэгдэхийг уриалж байна.

#НОГООН_ОРЧНЫГ_ДЭМЖЬЕ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна