Тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуй хийж, шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Отгоо
2021 оны 10-р сарын 10 -нд

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд нойтон цас ихээр орсны улмаас зам мөстөж, халтиргаа гулгаа үүссэн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн өвлийн дугуй хийж, хурдаа тохируулж, шаардлагагүй тохиолдолд хол замд зорчихгүй байхыг зөвлөж, замын хөдөлгөөнд аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Мөн энэ сарын 10-нд буюу маргааш зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдээд буй. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна